АЖИЛТАН ЦАЙНЫ ЦАГААРАА ҮДИЙН ХООЛ ИДЭХЭЭР ЯВАХ ЗАМДАА БЭРТСЭН ТОХИОЛДОЛД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ТООЦОГДОНО
2026-11-04 Админ Хандсан тоо: 64 Хуваалцах

Нэхэмжлэгч нь “А” сангийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг байжээ. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус сангийн цаашдын үйл ажиллагаа төлөвлөх арга хэмжээ (англ. Planning day) зохион байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч болон бусад оролцогчид хурлын байранд цугларсан байна. Үдийн хоолны цаг болоход нэхэмжлэгч болон “А” сангийн бусад ажилчид хурлын байрнаас хол, хотын өөр хэсэгт байрлах ресторан руу хоол идэхээр явжээ. Гэтэл нэхэмжлэгч нь ресторан руу явж байх замдаа халтирч унасны улмаас мөрөндөө бэртэл авсан байна.

Нэхэмжлэгч нь энэхүү бэртлийн улмаас Шведийн Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тэтгэмж авах эрхтэй гэж үзэж Шведийн Нийгмийн даатгалын агентлаг (швед. Försäkringskassan)-т хүсэлт гаргасан байдаг. Тус агентлагаас “Нэхэмжлэгчийн ресторан руу хооллохоор явсан үйлдэл нь түүний ажил үүрэгтэй холбоотой гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн байна. Учир нь тэрээр үдийн хоолны цагаар тус ресторанаар тогтмол үйлчлүүлдэггүй байсан, түүнчлэн уг ресторан нь хурал болж буй газраас хол байрлалтай гэх дүгнэлтийг хийв. Мөн тус агентлаг “Үдийн хоол идэх нь хурлын албан ёсны буюу заавал байх ёстой хэсэг биш” гэж үзсэн бөгөөд албан ёсны ажилтай дүйцүүлэн үзэх боломжгүй гэж дүгнэжээ. Эдгээр үндэслэлүүдээр тус агентлаг нэхэмжлэгчийн тэтгэмж авах хүсэлтэд татгалзсан хариуг өгсөн байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.