ОВЬЁОСНЫ ОРЦТОЙ ХҮНС, УНДААНД “MILK” ГЭХ ТЭМДЭГЛЭГЭЭГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
2026-10-28 Админ Хандсан тоо: 66 Хуваалцах

Хариуцагч “Oatly AB” компани нь сүүн бүтээгдэхүүнийг орлох овьёосны орцтой хүнс, ундаа үйлдвэрлэж, борлуулдаг Швед Улсын компани юм. Тус компани 2019 оны 11 дүгээр сард “POST MILK GENERATION”  гэх барааны тэмдгийг овьёосны орцтой хүнс, ундаа болон футболк зэрэг бараанд ашиглахаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (цаашид “ИБУИНХУ” гэх)-ын Оюуны өмчийн газарт бүртгүүлэх хүсэлт гаргасныг 2021 оны 4 дүгээр сард барааны тэмдгээр бүртгэжээ.

Нэхэмжлэгч “Dairy UK Ltd” нь ИБУИНХУ-ын сүүний үйлдвэрлэлийн салбарыг төлөөлдөг худалдааны холбоо бөгөөд 2021 оны 11 дүгээр сард уг бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтийг Оюуны өмчийн газарт гаргасан байна. Нэхэмжлэгч нь “milk” гэсэн тэмдэглэгээ (designation)-г хуулиар зөвшөөрснөөс бусад бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон бөгөөд “POST MILK GENERATION” гэх барааны тэмдгийг сүүний орцгүй овьёосны орцтой бүтээгдэхүүнд ашигласан нь Барааны тэмдгийн тухай 1994 оны хуулийн 3(4) дэх хэсэг болон Европын Холбооны Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нэгдсэн зохион байгуулалтыг тогтоосон 2013 оны журмыг зөрчсөн гэж маргажээ.

Харин “Oatly AB” компани “POST MILK GENERATION” гэх барааны тэмдгийн “milk” гэх үгийг бүтээгдэхүүний нэр, тодорхойлолт болгон хэрэглээгүй, харин сүүний хэрэглээнээс татгалзаж буй шинэ үеийн хэрэглэгчдэд чиглэсэн уриа хэлбэрээр ашигласан тул зөвхөн сүүний орцтой бүтээгдэхүүнд хамаарах тэмдэглэгээ (designation)-г хууль бусаар хэрэглэсэн гэж үзэхгүй хэмээн маргасан байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.