ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЖ БАЙГАА ЭТГЭЭД ӨМЧЛӨГЧ БИШ БОЛОХЫГ МЭДЭЭГҮЙ, МЭДЭХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН БОЛ ӨМЧЛӨХ ЭРХ ШУДАРГААР ОЛЖ АВСАН ГЭЖ ҮЗНЭ
2026-10-23 Админ Хандсан тоо: 8 Хуваалцах

Захиалагч Г.Б нь орон сууц худалдан авах зорилгоор “Д” ХХК-тай 2020.08.24-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, 3 өрөө орон сууцыг бариулахаар тохирон 99,970,000 төгрөгийн төлбөрийг захиалагчид төлсөн. Гэвч гүйцэтгэгч тал орон сууцыг шилжүүлж өгөөгүй, орон сууцыг барьж дууссаны дараагаар Г.Б-д бус, гуравдагч этгээд буюу Ч.Я-д худалдан, тэрээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлжээ. 

Иймээс Г.Б нь “Д” ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, алданги 5,268,419 төгрөг гаргуулах, “Д” ХХК болон Ч.Я нарын хооронд байгуулагдсан 2021.03.19-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны эзэмшил, өмчлөлийг хамтран хариуцагч Ч.Я-ээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.