Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн
Хандсан тоо: 14Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Ёс зүйн дэд хороо ажиллаж байна.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь байгууллагын дотоод ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, шударга, хариуцлагатай орчныг бүрдүүлэх зорилгоор Ёс зүйн дэд хороог байгууллаа.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн дэргэд төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Ёс зүйн дэд хороог байгуулав. Ёс зүйн дэд хороо нь дараах бүрэлдэхүүнтэй байна:
- Ёс зүйн дэд хорооны дарга Э.Баасанбямба (Судалгааны төвийн Эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч)
- Нарийн бичгийн дарга Х.Цэцэгмаа (Сургалтын төвийн Дотоод сургалт хариуцсан менежер)
- Гишүүн Б.Оргилмаа (Мэдээллийн төвийн Сэтгүүлч).