ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХОД ХУУЛЬД НАРИЙВЧЛАН ЗААСАН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ҮЙЛЧИЛНЭ
2025-06-27 Админ Хандсан тоо: 32 Хуваалцах

Нэхэмжлэгч нь 2005-2012 оны хооронд Монголбанкны эрдэнэсийн санд алт тушаадаг байсан бөгөөд Монголбанк тус тушаасан алтнаас нийт 428,200,237 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган, улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин нэхэмжлэгч 2019 оноос хойш Монголбанк нь ямар үндэслэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган авдаг байсан тухай тодруулахад тодорхой бус хариу өгдөг байсан тул өөрийн эрх ашгийг зөрчигдсөн гэж үзэж  2021 оны 12 дугаар сарын 24, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус Монголбанканд хандаж 2005-2012 оны хооронд төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой.