ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ПАРЛАМЕНТ, ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ АСУУДАЛ НЬ ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ХҮРЭЭ, ХЯЗГААРТ ХАМААРАЛГҮЙ
2024-04-26 Админ Хандсан тоо: 212 Хуваалцах

   Австрали Улсын Викториа мужийн анхан шатны шүүхэд 18 насанд хүрээгүй Австрали Улсын 8 иргэн (хүүхдүүд)-ээс өөрсдийн болон тус улсын  нийт хүүхэд, жирийн иргэдийн өмнөөс тэдний эрүүл, аюулгүй орчинд  амьдрах эрхийг (нийтийн эрх ашгийг) хамгаалах зорилгоор төлөөлөгчийн хамт Байгаль орчны сайдын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нараас “Викэри ХХК”-ийн нүүрс олборлох төслийг өргөтгөх, уг төслийн хугацааг сунгахаас татгалзах, нөхөн төлбөр гаргуулахыг хариуцагч Байгаль орчны сайдаас шаарджээ. Энэхүү нэхэмжлэлийн гол агуулга нь нүүрсний уурхайн төслийн зөвшөөрлийг хариуцагч баталсан тохиолдолд олборлосон нүүрсийг шатааж, улмаар агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгарахад хувь нэмэр оруулах, хүрээлэн буй орчинд буюу уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул хариуцагчаас байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүрэг хариуцлага (duty of care)-ыг шаардсан.

  Харин хариуцагч Байгаль орчны сайдаас Австрали улсын хүүхэд, иргэдийг байгаль орчны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг Байгаль орчин болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалах тухай хууль (цаашид “EPBC” гэх) -ийн 130, 133 дугаар зүйлээр тус яамны сайдад олгоогүй бөгөөд хүүхдүүд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан.

  Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.