“БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-01 Админ Хандсан тоо: 343 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн албан хаагчдын ээлжит дотоод сургалтыг Удирдлагын академитай хамтран “Баримт бичиг боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд 03 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

   Сургалтад хамрагдсан албан хаагчид баримт бичгийн стандартыг баримтлан тушаал, тэмдэглэлийг аргачлалын дагуу, найруулга, зөв бичгийн алдаагүй хэрхэн зөв боловсруулах талаар ойлголтоо нэгтгэж, мэдлэгээ бататгасан юм. Сургалтыг Удирдлагын академийн, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн дэд профессор, доктор Т.Саранчимэг удирдан явуулсан ба сургалтад нийт 30 албан хаагч хамрагдав.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ