ХАРИУЦАГЧ ШҮҮХ ХУРАЛДААН ТОВЛОГДОХООС ӨМНӨ НОТЛОХ БАРИМТЫГ ГАРГААГҮЙГЭЭС ҮҮДЭН НЭХЭМЖЛЭГЧИД ГАРСАН ЗАРДЛЫГ ХАРИУЦАГЧ ТӨЛӨХӨӨР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
2023-10-17 Админ Хандсан тоо: 333 Хуваалцах

     Хариуцагч нь олон нийтэд түшиглэсэн тусламж дэмжлэгийн үйлчилгээ (community-based support services business) эрхэлдэг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг тус үйл ажиллагааг эрхлэхдээ гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-т өртсөний дараа үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах, ялангуяа түрэмгий зан авир бүхий үйлчлүүлэгчтэй зүй зохистой харилцах тухай сургалт зэрэг ажилтнуудын өмнө хүлээх хэд хэдэн үүргийг зөрчсөн хэмээн маргаж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь ажилтнуудын сургалттай холбоотой хэрэгт ач холбогдол бүхий долоон шинэ баримтыг шүүх хурал болохын өмнө шүүхэд гаргаж өгсөн бөгөөд ирүүлсэн даруйд нэхэмжлэгчид танилцуулсан. Эдгээр шинэ баримттай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагатай гэдэгтэй талууд маргаагүй боловч, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр болох хувийн гэмтэлтэй 3 холбоотой шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээс үүдэн гарах нэхэмжлэгчийн зардлын тухайд маргаан үүсгэжээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.