ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН АЛДААТАЙ ШИЙДВЭРИЙН ҮР ДҮНГ ЗАСАН, ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОСОН НЬ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗОРИЛГОД НИЙЦСЭН
2023-09-15 Админ Хандсан тоо: 248 Хуваалцах

     Нэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт 0,76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Ийнхүү эрх олгосноос хойш тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас мод сүйтгэж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

    Нэхэмжлэгч нь тухайн газрыг онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаагүй, хэсэгчлэн цуцлах боломжтой байсан буюу давхцалтай хэсгийг хасаад, үлдэх газрыг ашиглах талаар маргасан байна.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.