“Нутаг дэвсгэрийн засаглал ба хөгжил” сэдэвт олон улсын сургалтад хамрагдав
2026-10-20 Админ Хандсан тоо: 172 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан “Нутаг дэвсгэрийн засаглал ба хөгжил” сэдэвт олон улсын сургалтад Шүүхийн академийн Судалгааны төвийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан хамрагдав.

Франц Улсын Төрийн захиргааны үндэсний сургуулиас зохион байгуулсан тус сургалтад 12 улсын төлөөлөл оролцож, Францын төрийн захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тогтолцоо, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцын талаар мэдлэг, туршлага солилцов.

Сургалтын хүрээнд нутаг дэвсгэрийн удирдлагын эрх зүйн зохицуулалт, захиргаа, санхүү, төсвийн бодлого, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын чиг үүрэг, харилцан уялдаа, төвлөрлийг сааруулах болон гүйцэтгэх эрх мэдлийг орон нутагт шилжүүлэн хэрэгжүүлэх үйл явцын талаар судаллаа.

Мэдээллийн төв