ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Хууль хэрэглээний арга зүй” сэдэвт сургалт боллоо
2026-10-06 Админ Хандсан тоо: 188 Хуваалцах
Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Твиннинг төслийн хамтын ажиллагааны хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр “Хууль хэрэглээний арга зүй” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг ХБНГУ-ын Дюссельдорф хот дахь Бүсийн дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч Др. Арнд Вайсхаупт, Зийген хотын Орон нутгийн шүүхийн шүүгч Уве Штарк нар удирдан явуулж, ХБНГУ-ын шүүхийн практикт хэрэглэгддэг хууль хэрэглээний арга зүйн талаар онол, практик хосолсон хэлбэрээр мэдлэг, туршлага хуваалцлаа.
Мөн “Субсумци хийх аргачлал”, “Хэргийн дүн шинжилгээний аргачлал”, “Хууль хэрэглээний аргачлал”, “Нотолгооны эрх зүй” зэрэг сэдвийг дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд оролцогчид бодит жишээнд тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сургалтад нийт 43 шүүгч хамрагдаж, батламжаа гардан авлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ