ЗАСГИЙН ГАЗРААС АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВСАН ТОХИОЛДОЛД НӨХӨХ ОЛГОВРЫГ ОЛГОХ ХЭЛБЭР НЬ ЗАХИРГААНЫ СОНГОХ БОЛОМЖИД ХАМААРНА
2026-07-22 Админ Хандсан тоо: 152 Хуваалцах

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч хуулийн этгээдэд Ашигт малтмал газрын тосны газраас *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 23301.63 гектар талбайг олгосон байдаг. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр тухайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 950.77 гектар талбайг “газрын тосны тос дамжуулах хоолойн трасс”-ийн давхцалтай, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авчээ. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай хэрэгцээнд авсан талбайн нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл бүхий талбайтай дүйцүүлэн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас нөхөн олгохыг даалгуулахаар маргасан байна. Харин хариуцагч Засгийн газраас “... Ашигт малтмалын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.13, Газрын тухай хууль болон Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасан холбогдох зохицуулалтын хүрээнд талбай дүйцүүлэн олгох газрын асуудал Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэгдээгүй байгаа тул улсын тусгай хэрэгцээнд авсан газар өөр талбай дүйцүүлэн олгох боломжгүй... ” гэж тайлбарлан маргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.