ГАДААДЫН АРБИТРЫН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ТӨЛБӨР ТӨЛӨХ ВАЛЮТЫН ХАНШИЙГ АРБИТРЫН ШИЙДВЭРИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН ӨДРӨӨР ТОГТООХ НЬ ЗҮЙТЭЙ
2026-07-08 Админ Хандсан тоо: 101 Хуваалцах

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч Дани Улсын нийтийн өмчит “И” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ... дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ... бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ “... Германы арбитрын институтийн шийдвэрээр “М” ХХК-аас 85,350,466.8 доллар болон 856,570.33 еврог тус тус гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “М” ХХК нь нийт 246,517,008,635 төгрөг төлснийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас гадаад гуйвуулгаар нийт 72,925,260.49 ам.долларыг шилжүүлж,  шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Нью-Йоркийн Конвенцын 3, 5 (1) е, 5 (2) b нь арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх эцсийн шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн ихэнх улс орнууд шийдвэрт заасан төлбөрийг валютаар төлдөг нь нэгэнт олон улсын арбитрт хүлээн зөвшөөрөгдсөн практик юм. “М” ХХК нь авсан зээлээ буцаагаад доллароор бүрэн төлөх ёстой байтал төгрөгөөр тооцон дутуу төлж, төлбөр бүрэн барагдуулаагүй байхад хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 107 дугаар зүйлийн 107.5, 113 дугаар зүйлийн 113.1, Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн ба ... хуулиар тодорхой зохицуулж өгсөн харилцааг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн. ... “М” ХХК нь 12,425,206.3 ам.доллар мөн 856,570.33 еврог дутуу төлсөн.  ...” гэж тодорхойлсон байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг. “Гадаадад оршин суугаа төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам”-аар баталсан. Тус журмын 2.5-д “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж зохицуулсан. Журмын энэхүү зохицуулалт Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцоолсон…” гэж маргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.