ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ИНТЕРНЭТ ТОГЛООМУУДЫН ТОДОРХОЙ ХЭСЭГ АДИЛ ТӨСТЭЙ БАЙХ НЬ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ БОЛОХ УУ? : “TSURI-GE TOWN” ХЭРЭГ
2026-07-01 Админ Хандсан тоо: 120 Хуваалцах
Нэхэмжлэгч болон хариуцагчид нь загас барих сэдэвтэй гар утсанд зориулсан интернэт тоглоом тус тусдаа (цаашид тус бүр “X бүтээл”, “Y бүтээл” гэх) бүтээж, олон нийтэд дамжуулж байжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын дээрх үйлдэл нь X бүтээлтэй холбоотой зохиогчийн эрх болон зохиогчийн эдийн бус амины эрхийг зөрчсөн гэж үзэн, (1) Зохиогчийн эрхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн дагуу Y бүтээлийг олон нийтэд интернэтээр дамжуулахыг зогсоолгох, дүрс бичлэгийг вэбсайт болон мэдээлэл хадгалах хэрэгслээс устгахыг даалгах, (2) Иргэний хуулийн 709 дүгээр зүйлийн дагуу хохирлоо нөхөн төлүүлэх зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчээс зохиогчийн эрх нь зөрчигдсөн хэмээн маргасан зүйл нь Y бүтээл дэх “загас агнах дэлгэц” байв. Нэхэмжлэгч нь “загас агнах дэлгэц” гэдгийг ижил төвтэй тойргууд дүрслэгдсэнээс хойших дэлгэцийг ойлгож байгаа бөгөөд төвийн тойргийн хэсэгт загасны дүрс байрлаж байх үед шийдвэрлэх товчийг дарснаар гарч ирдэг анимейшн дүрслэлийг хасаж, үлдсэн хэсгийг тодорхойлон заасан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь “загас агнах дэлгэц”-ийн хүрээнд зөвхөн усан доорх орчныг дүрсэлсэн зураг ашигласан, дүрслэлийн өнцөг нь хажуугаас харсан байдлаар хэвтээ чиглэлд тогтмол хадгалагдсан зэрэг хэд хэдэн элемент нь X бүтээлийн илэрхийллийн мөн чанарыг бүрдүүлэгч онцлог шинж бөгөөд эдгээр шинжүүд нь Y бүтээлд мөн ажиглагдаж байна гэж маргажээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.