ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Академич С.Нарангэрэл “Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сэдэвт лекц уншлаа
2026-06-16 Админ Хандсан тоо: 136 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой" сэдэвт лекц, сургалтыг зохион байгууллаа.
Сургалт, лекцийг "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл удирдан явуулж, шүүгч нарт илтгэл тавив.

Академич С.Нарангэрэл ёс суртахуун нь олон шинжлэх ухааны зааг дээр бүрэлддэг өргөн ойлголт гэдгийг онцлоод ёс суртахуунтай хүн өөрийн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж чаддаг бөгөөд энэ нь албаны үйл ажиллагаанд үүсэж болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх суурь болдог гэдгийг тайлбарлав.
Лекцээр Монголын түүхэн судар, сурвалж бичгүүдэд үндэслэн монголчуудын ёс суртахуун, түүгээр дамжуулж нийгэмд шударга ёсыг хэрхэн бэхжүүлж байсан туршлагыг хөндлөө. Үүн дотроо Их эзэн Чингис хааны билиг сургаал болон “Монголын нууц товчоо”-нд төрийн түшээд, хууль цаазыг хэрэгжүүлэгчдийн ёс суртахуун, шударга чанарыг хэрхэн авч үзэж, төрийн засаглалын амин сүнс болгож байсан түүхэн уламжлалын талаар дэлгэрэнгүй өгүүллээ.
Энэхүү сургалтад нийслэлийн шүүхүүдийн 27 шүүгч, Шүүхийн академийн судлаачид танхимаар, шүүгчдийн сургалтын цахим системээр 47 шүүгч цахимаар оролцлоо.
Сургалтад хамрагдсан шүүгчдэд сонгон судлах 0.5 багц цаг (кредит) тооцогдох юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ