ХУГАЦААТАЙ БАЙГУУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ АНХ БАЙГУУЛСАН ХУГАЦАА БОЛОН СУНГАСАН ХУГАЦААНЫ НИЙЛБЭР ХОЁР ЖИЛЭЭС ДЭЭШ БОЛ ХУГАЦААГҮЙ ГЭРЭЭНД ТООЦНО
2026-04-29 Админ Хандсан тоо: 83 Хуваалцах

Нэхэмжлэгч Т.Ө нь “Н” ХХК-д холбогдуулан  нэхэмжлэл гаргахдаа “...2021 оны 11 сараас эхлэн дампын оператороор ажиллаж байсан ба эрхэлсэн ажилдаа алдаа зөрчил гаргаагүй, ... хөдөлмөрийн гэрээний хугацааг үйл явдлаар тодорхойлох ёстой бөгөөд гэрээ сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш байвал хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай тул хууль зөрчиж ажлаас халсан, “Н” ХХК-ийн “Э” ХК-тай байгуулсан төслийн ажил дууссан гэж тайлбарласан ч хариуцагч одоо хүртэл тухайн газраа ажлаа үргэлжлүүлж байна...” гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Т.Ө-тэй анх туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан, дараа нь “Э” ХК-тай 2021.11.09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 36 сарын хугацаатай төслийн ажил гүйцэтгэхдээ ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар хугацаатай гэрээ байгуулсан,... “Э” ХК-тай байгуулсан төслийн ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2024.11.22-ны өдөр Т.Ө-н хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа талаар мэдэгдэж, 2025.01.06-ны өдөр ажлаас чөлөөлсөн...” гэж маргасан байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.