ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ НЬ ТУХАЙН ЗЭЭЛИЙГ АШИГЛАСАН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ҮНДСЭН ЗЭЭЛДЭГЧИЙН АДИЛ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
2026-04-24 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч М.Я-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,205,373 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...Н.Г, М.Я нартай 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 248 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Уг гэрээний үүрэгт Н.Г-н өмчлөлийн ********1 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Н.Г 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан тул хамтран зээлдэгч М.Я-с нэхэмжилж байна” гэжээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн зээлийг би хувьдаа ашиглаагүй, Н.Г өөрийн бизнестээ зарцуулсан, би төлбөрийн чадваргүй болсон тул зээлийн үүргийг хариуцахгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой” хэмээн маргажээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.