ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НӨӨЦ ХОМС ҮЕД ӨВЧТӨНИЙ ОДОО БОЛОН ОЙРЫН ХУГАЦААНД АМЬД ҮЛДЭХ МАГАДЛАЛД ТУЛГУУРЛАН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ДАРААЛЛЫГ ТОГТООХ НЬ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЧӨЛӨӨТЭЙ АЖИЛЛАХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЭВ
2026-04-01 Админ Хандсан тоо: 48 Хуваалцах
Ковид-19 цар тахлын улмаас 2022 онд Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах тухай хууль (2001)-д нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Халдварт өвчний улмаас эрчимт эмчилгээний нөөц хомсодсон нөхцөлд авах арга хэмжээ” гэх 5с дугаар зүйлийг шинээр нэмж хуульчилсан байна. Уг зохицуулалтаар халдварт өвчний улмаас эрчимт эмчилгээний ор, тоног төхөөрөмж зэрэг өвчтөний амь насыг аврах нөөц хомсдох үед түүнийг хуваарилах журам, өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дарааллыг тогтоожээ. Тус дарааллыг тогтоохдоо өвчтөнийг нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл зэрэг аливаа хувийн шинжээр нь ялгаварлахыг эмч нарт хатуу хориглож, харин шийдвэр гаргахдаа баримтлах цорын ганц шалгуурыг “өвчтөний одоо болон ойрын хугацаанд амьд үлдэх магадлал” гэж тодорхойлжээ.
Гомдол гаргагч болох эрчимт эмчилгээний тасгийн эмч нар энэхүү зохицуулалтыг хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, уг асуудлаар хууль тогтоох бүрэн эрх Холбооны хууль тогтоогч байгууллага болох Бундестагт байхгүй тул формаль утгаараа Үндсэн хууль (1949)-ийг зөрчсөн гэж маргасан байна. Хоёрдугаарт, тус зохицуулалт нь Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баталгаажсан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, чөлөөтэй ажиллах” үндсэн эрхэд халдаж, тэдний мэргэжлийн бие даасан шийдвэр гаргах эрхийг хэт хязгаарласан гэж үзжээ. Иймд уг зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Холбооны Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргасан байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.