НЭГЖЛЭГИЙН ЯВЦАД ИЛРҮҮЛСЭН ГАР УТАСНЫ ТҮГЖЭЭГ СЭЖИГТНИЙ ХУРУУНЫ ХЭЭГ АШИГЛАН ТАЙЛСАН НЬ ХУУЛЬД НИЙЦСЭН ГЭЖ ҮЗЭВ
2026-03-18 Админ Хандсан тоо: 90 Хуваалцах

Шүүгдэгч нь 2017 оныг хүртэл хүүхдийн цэцэрлэгт сурган хүмүүжүүлэгчээр ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хүүхэд оролцуулан садар самуун агуулга бүхий зүйлийг олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Мьюхен Мужийн шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 184б дугаар зүйлд заасан Хүүхэд оролцуулан садар самуун агуулга бүхий зүйл тараах, олж авах, эзэмших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнссэн. Мөн шүүгдэгчийн хүүхэд асрах, сурган хүмүүжүүлэгчээр ажиллах зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүх насаар нь хассан байна. 2020 онд шүүгдэгч Ковид-19 халдварын цар тахлын улмаас хүүхдийн өдөр өнжүүлэх төв болон цэцэрлэг хаагдсаныг далимдуулан хувиараа хүүхэд асрах үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд хүүхэд оролцуулан садар самуун агуулга бүхий эд зүйл олж авах, хадгалах гэмт хэрэгт дахин холбогджээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.