ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2026-02-06 Админ Хандсан тоо: 166 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэхүү санамж бичигт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Улсын дээд шүүхийн шүүгч, Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд 2025 онд Монголын Шүүгчдийн холбооны санаачилгаар бэлтгэгдсэн сэтгэл зүйн сургагч-багш нарыг гүнзгийрүүлэн мэргэшүүлэх, 2026 оны 4 дүгээр сард шүүгчдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлийн сургалт зохион байгуулах, мөн Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Сэтгэл судлал таны амьдралд” цуврал сэтгүүлийн шүүгчдэд зориулсан тусгай дугаарыг хамтран гаргахаар боллоо.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлийн шүүгч сургагч-багш нар болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, шүүгч Б.Адъяасүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн сэтгэл судлаач А.Тайванжаргал нар оролцов.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ