ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН “ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ НЬ ПРОГРЕССИВ БУЮУ ӨСӨН НЭМЭГДҮҮЛЭХ ШАТЛАЛ БҮХИЙ” ЗААЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2026-02-04 Админ Хандсан тоо: 42 Хуваалцах
МАРГААНЫ ТУХАЙ ТОВЧ
Мэдээлэл гаргагчдын тайлбар: Төрөөс орлогын хэмжээгээр ялгаварлан татвар ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчимтай зөрчилдөж, хөрөнгийн орлого болох ногдол ашиг, хадгаламжийн хүү зэрэгт жигд 10 хувийн татвар ногдуулдаг боловч хөдөлмөрийн цалин хөлснөөс 120 000 001 төгрөгөөс дээш орлого олсон иргэдэд 15, 20 хувийн татвар ногдуулж байгаа нь шударга бус бөгөөд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн тэгш эрхийн заалтыг зөрчсөн. Мөн татварын шинэчлэл зөвхөн хөдөлмөрийн цалин хөлсөнд хамаарч, хөрөнгөөр их орлого олдог хэсэгт хамаараагүй нь ялгаварлал бий болгосон бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж маргажээ.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хураангуйг энд дарж уншина уу.