ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сургалт өндөрлөлөө
2026-01-30 Админ Хандсан тоо: 60 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, АНУ-ын Төрийн департментийн санхүүжилтээр Дэлхийн зөн байгууллага, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт сургалт гурван ээлжээр зохион байгуулагдаж өнөөдөр буюу 2026 оны 01-р сарын 30-ны өдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн сургалтад Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчид оролцлоо.Сургагч багшаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа, ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Төрболд болон Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Инновац, хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнхсоёмбо нар ажиллаж дараах сэдвүүдийн хүрээнд сургалтыг удирдан явуулав.
Үүнд:
• Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн үндсэн ойлголт, онцлог
• Тоон ул мөр ба цахим /дижитал/ нотлох баримт
• Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн цахим нотлох баримт
• Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал
Сургалт 2026 оны 1 дүгээр сарын 15, 22, 30-ны өдрүүдэд гурван ээлжээр зохион байгуулагдаж нийт 100 гаруй шүүгч хамрагдан батламжаа гардан авлаа.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ