ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академи Ханнс Зайделийн сангийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
2026-01-28 Админ Хандсан тоо: 80 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Солонгосын хойг болон Монгол дах Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Феликс Гленк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд ирэх 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
2026 онд хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд шүүгч, судлаачдыг зочин судлаачаар ХБНГУ-д ажиллуулах, Хяналтын шатны шүүгч нарт зориулсан сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо. Мөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн асуудлаарх шүүгчдийн олон улсын уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулахаар ярилцлаа.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ