ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХИЙМЭЛ ОЮУН (AI) АШИГЛАН АЛИВАА ЭТГЭЭДИЙН ДУУ ХООЛОЙГ, ТҮҮНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХУУРАМЧААР ДУУРАЙЛГАН БҮТЭЭХИЙГ ХОРИГЛОНО
2026-01-28 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах
Нэхэмжлэгч Янь Моужэнь нь мэргэжлийн дуу оруулагч, жүжигчин бөгөөд 2023 оны 5 дугаар сард өөрийн дуу хоолойг ашигласан контентууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (аппликейшн)-ээр өргөнөөр тархсан болохыг олж мэджээ. Уг контентод ашигласан дуу хоолойг хиймэл оюун (Artificial Intelligence-AI)-д суурилан дуу бичлэг болгон хувиргах (text-to-speech) технологиор бүтээсэн бөгөөд нэхэмжлэгчийн дуу хоолойн өнгө, аяс, авиа зүйн онцлогийг дуурайлган ашигласан болох нь тогтоогдсон.
Тодруулбал, 2019 онд нэхэмжлэгч Янь Моужэнь нь С хэвлэл, мэдээллийн компанийн захиалгаар дуу хоолойн бичлэгт орсон бөгөөд тус бичлэгийн зохиогчийн эрх нь тухайн компанид харьяалагдаж байжээ. Гэвч тус компани нь программ хангамжийн компанитай “Өгөгдөл ашиглах эрхийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, гарын үсэггүйгээр түүний дуу хоолойг ашиглаж, хиймэл оюуны аргаар дуу бичлэг болгон хувиргаж, хөгжүүлсэн байна.
Ийнхүү хиймэл оюуны аргаар бүтээгдсэн дуу бичлэг бүхий контент нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөнөөр түгээгдэж, нийт 3.2 тэрбум хандалт авсан бөгөөд нэхэмжлэгч уг үйлдлийг өөрийн бие хүний салшгүй эрх зөрчигдсөн хэмээн үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.