ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Цахим уулзалт хийлээ
2026-01-14 Админ Хандсан тоо: 52 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн дэргэдэх Олон Улсын оюуны өмчийн эрх зүйн судалгааны төвийн захирал, шүүгч Ким Ёнг Ги-тэй хамтын ажиллагааны асуудлаарх уулзалтыг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хийлээ.
Уулзалтын эхэнд талууд байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаагаа харилцан товч танилцуулж, гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн дэргэдэх Олон Улсын Оюуны өмчийн эрх зүйн судалгааны төв нь дотоодын болон гадаад улсын шүүгчдийг хүлээн авч, оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр судалгааны ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг хөтөлбөртэй.
Уулзалтын үеэр дээрх хөтөлбөрт Монгол Улсын шүүгчдийг хамруулах, БНСУ-ын шүүгчидтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор тохирлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ