2026 онд Шүүхийн академид ажиллах шүүгч-судлаач нартаа судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
2026-01-05 Админ Хандсан тоо: 882 Хуваалцах

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 24 дүгээр зүйлийн 24.7-д заасны дагуу зөвлөгөөн болон шүүгчийн өөрийн саналыг үндэслэн, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид судлаачаар ажиллуулж болох  эрх зүйн зохицуулалттай.

Энэхүү эрх зүйн зохицуулалтын хүрээнд шүүгч-судлаачаар ажиллах хүсэлтээ ирүүлсэн шүүгч нараас:

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Урангуа
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн
  • Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл нар сонгогдон шүүгч-судлаачаар ажиллахаар шийдвэрлэсэн юм.

Шүүгч нар 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн нийт зургаан сарын хугацаанд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид шүүгч-судлаачаар ажиллаж, судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу онол, практик, харьцуулсан судалгаануудыг хийх юм.

Шүүгч-судлаач нартаа судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ