ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
2025-12-15 Админ Хандсан тоо: 256 Хуваалцах
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо.
Ёслолын арга хэмжээг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нээж үг хэлэхдээ, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийн олон жилийн судалгаа, шинжилгээний бүтээл, үзэл санаа, хөдөлмөрч зүтгэлийн үр нөлөө нь Монгол Улсын төдийгүй хууль зүйн салбарын түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлага, цаашдын ирээдүйн хөгжлийн салшгүй хэсэг болохыг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэн баяр хүргэв.
Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа болон шүүгчид, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, холбогдох албаны удирдлагууд, албан хаагчид оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ