ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦДАА ЗОЧИД БУУДАЛД БЭЛЭН БАЙДАЛТАЙ БАЙРЛАЖ БАЙСАН ХУГАЦААГ АЖЛЫН ЦАГТ ТООЦОЖ, ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ НӨХӨН АМРААНА
2025-11-26 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (цаашид “ХБНГУ” гэх)-ын Бавариа мужийн Эльмау шилтгээнд 2015 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд “Их-7” бүлгийн улсуудын дээд хэмжээний уулзалт, 09-10-ны өдрүүдэд Австри Улсын Тироль мужийн Билдербергийн уулзалт тус тус болсон. Энэхүү уулзалтуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон тооны цагдаагийн албан хаагчид уулзалт болох газруудад хяналтын үүрэг гүйцэтгэж байжээ.
Тухайн уулзалтуудын үеэр Холбооны Цагдаагийн Газраас албан хаагчдыг уулзалтууд болох газрын ойролцоо зочид буудалд байрлуулж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй нь холбогдуулан зарим хязгаарлалтуудыг тогтоосон. Тухайлбал албан хаагчид тухайн зочид буудлаасаа гарч явахгүй байх, дуудсан цагт хүрч очих боломжтой байх, зэвсэг бусад хэрэгслээ тогтмол авч явах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зэргийг үүрэг болгож, тогтмол бэлэн байдалд байлгасан. Холбооны Цагдаагийн Газрын зүгээс албан хаагчид уулзалтууд болох газарт эргүүл хийгээд, зочид буудалдаа буцаж очин бэлэн байдалтай байрлаж байсан хугацааг ажлын цагт тооцохгүй, харин амралтын цагт тооцно гэж үзсэн. Харин албан хаагчдын зүгээс тухайн хугацааг ажлын цагт тооцох ёстой гэж маргаж, цагдаагийн алба хаагч нар ажил үүргийн хуваарьт заасан эргүүл хийсний дараах амарч буй хугацаа нь ажлын цагт хамаарах бөгөөд тухайн хугацаатай дүйцүүлэн нөхөн амрах эрхтэй гэх агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.