ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЭЗЭМШИЖ БУЙ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТААС ХАМААРЧ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА ӨӨРӨӨР ТАЙЛБАРЛАГДАНА
2025-11-26 Админ Хандсан тоо: 602 Хуваалцах
Б дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тоот захирамжийн дагуу анх нэхэмжлэгчид 700 м.кв газрыг “амины хашааны” зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Үүний дараа Засаг даргын 2016 оны тоот захирамжаар газрын зориулалтыг “гэр бүлийн хэрэгцээний” болгон өөрчилж, 15 жилийн хугацаагаар сунгасан байна. Гэтэл Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоот захирамжаар “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэж үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлийг гаргаагүй, мөн захиргааны байгууллага нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа явуулаагүй тул Б дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.