ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИЙГ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР АЖЛААС НЬ ХАЛАХАД ҮНДЭСЛЭЛ БОЛСОН ХОЛБООНЫ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗОХИЦУУЛАЛТ НЬ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН
2025-07-30 Админ Хандсан тоо: 2940 Хуваалцах
1990 оноос эхлэн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгчээр ажилласан иргэн И.В.С.-г 2017 оны 08 дугаар сард цэцэрлэгийн удирдлага 2012 оны 12-р сарын 29-ний өдрийн 273 дугаартай “Оросын Холбооны Улсын Боловсролын тухай” Холбооны хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ажлаас нь чөлөөлжээ.
Иргэн И.В.С. нь “Оросын Холбооны Улсын Боловсролын тухай” Холбооны хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэргэжлийн лавлах болон (эсвэл) мэргэжлийн стандартад заасан шаардлагыг хангасан дунд мэргэжлийн эсвэл дээд мэргэжлийн боловсролтой этгээдүүдэд багшлах эрх олгоно”. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын багш нарын албан тушаал, боловсролын байгууллагын даргын албан тушаалын нэр томьёог Оросын Холбооны Улсын Засгийн газар батална” гэх зохицуулалтууд Оросын Холбооны Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхэд өргөдөл гаргасан байна.