ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ГОМДОЛ ГАРГАХ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ ТОХИОЛДОЛД Л СЭРГЭЭНЭ
2025-03-12 Админ Хандсан тоо: 232 Хуваалцах
“Э” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон “Ашид билгүүн” ХХК нь манай хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, түүнчлэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцож чадаагүй учраас шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Үнэлгээг талуудад 2022.11.04-ний өдөр танилцуулсан ба хуульд заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байхад 2022.11.15-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.