ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шүүгчдэд зориулсан хоёрдугаар ээлжийн зайн сургалт боллоо
2025-11-20 Админ Хандсан тоо: 70 Хуваалцах
Шүүхийн сургалт,судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Д.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотод ажиллах үеэр Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Шүүхийн хүрээлэнг хариуцсан Орлогч захирал Марко Алемантай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шүүгчдэд зориулсан зайн сургалтад Монголын шүүгч нарыг хамруулахыг санал болгосон.

Эхний ээлжийн сургалтыг 2024 онд зохион байгуулсан бөгөөд 62 шүүгч хамрагдаж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрчилгээг гардан авч байсан.
Хоёрдугаар ээлжийн сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /тютер/ чиглүүлэгч багш, доктор Д.Эрдэнэчимэг удирдан явууллаа.
Дэлхийн оюуны өмчийн зайн сургалт 8 модулиас бүрддэг.
Үүнд:
Модуль 1: Оюуны өмчийн эрхийн тухай
Модуль 2: Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх
Модуль 3: Барааны тэмдэг
Модуль 4: Патент
Модуль 5: Газар зүйн заалт
Модуль 6: Худалдааны нууц (далд мэдээлэл) Модуль 7: Бүтээгдэхүүний загвар
Модуль 8: Оюуны өмчийн бусад сэдвүүдийн багтсан байна.
Сургалтад танхимаар 14, цахимаар 12 шүүгч хамрагдаж, шалгалтаа амжилттай өгч өндөрлөлөө.






МЭДЭЭЛЛИЙН ТӨВ