“Монголын шүүх, эрх зүй судлал” Монгол Улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн онлайн платформ нэгдлээ
2025-11-11 Админ Хандсан тоо: 288 Хуваалцах

“Монголын шүүх, эрх зүй судлал” олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдийн онлайн жагсаалт болох Mongolia Journals Online платформд нэгдэв.
Энэхүү үйл явдал нь сэтгүүлийн редакцын бодлого, эрдэм шинжилгээний өгүүлэл, хянан магадалгаа, хэвлэлийн стандарт олон улсын шаардлагад нийцэж байгааг нотлох чухал алхам юм.
Mongolia Journals Online платформд нэгдсэнээр, сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, эшлэгдэх боломж нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын судлаачдын бүтээлүүд дэлхийн бусад улс орны уншигчдад илүү өргөн хүрээнд хүрэх ач холбогдолтой юм.
Үүнээс гадна “Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүл МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр баталгаажсан дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад багтаад байна. Ингэснээр,
МУИС-ийн ХЗС-ийн багш нар болон магистр, докторын түвшинд суралцагчид сэтгүүлд өгүүллээ нийтлүүлэн эрдэм шинжилгээний багц цагт тооцуулах боломж бий боллоо.
Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар болон Шүүхийн академи (
jtrii.mn) (legaldata.mn) (www.mongoliajol.info)-ээс цахим хэлбэрээр унших боломжтой. 
Та 2025 оны 04 дүгээр улирлын англи хэл дээрх тусгай дугаарт эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэхийг хүсвэл 11 сарын 28-ны 17:00 цаг хүртэл journal@jtrii.gov.mn бүтээлээ ирүүлнэ үү.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ