Шүүхийн академи шүүгчийн мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа
2025-10-17 Админ Хандсан тоо: 121 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Эрүү, Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны хооронд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Сургалт иргэний эрх зүйн чиглэлээр “Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх”, “Дундын өмчийн эрх зүй, практик хэрэглээ”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд, эрүүгийн эрх зүйн чиглэлээр  “Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал”, “Нотлох баримтыг нууц мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах”, 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах” болон 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал” сэдвүүдээр тус тус явагдаж шүүгчид нээлттэй ярилцан, хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага хуваалцлаа.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтыг Шүүхийн академийн 21 шүүгч-сургагч багш, салбар эрх зүйн чиглэлийн эрдэмтэн багш нар удирдан явууллаа.  Шүүгчийн заавал судлах 4 багц цаг хангах энэхүү сургалтад Эрүү, Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 162 шүүгч хамрагдав.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ