ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Захиргааны хэргийн шүүгч нар сургалтад хамрагдлаа
2025-09-29 Админ Хандсан тоо: 415 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Ханнс-Зайделийн Сан хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдэд зориулсан “Өрсөлдөөний эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мюнхен хотын шүүхийн Ерөнхий шүүгч, доктор Михаэла Алтхаус цахимаар удирдан явуулж, “Картел буюу үгсэн хуйвалдах”, “Зах зээлийг урвуугаар ашиглах” зэрэг дэд сэдвүүдийг судалж, ярилцав.
Сургалтад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 5 шүүгч оролцож, өрсөлдөөний эрх зүйн талаарх онол практикийн мэдлэгээ дээшлүүлэн, харилцан туршлага солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ