ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шинжээч бэлтгэх сургалт хоёр өдөр үргэлжилнэ
2025-09-29 Админ Хандсан тоо: 316 Хуваалцах
Шүүхийн академийн шүүгч-сурагч багш нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан хаагчдад Шинжээч бэлтгэх сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2025 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг сургалт нь шүүгчийн захирамжаар хүүхдийн асран хамгаалагч тогтооход шинжээчийн дүгнэлт гарган ажиллах албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ажиглан, нас сэтгэхүйн онцлогт тохирсон оношилгооны аргуудыг ашиглан, оновчтой дүгнэлт гаргах арга зүй эзэмшүүлэх зорилготой юм.
Сургалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сэтгэл зүйч нар хамрагдаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ