Эрүү, Иргэний хэргийн шүүгч-сургагч багш нар заах арга зүйн сургалтад хамрагдаж, батламж гардан авлаа
2025-09-10 Админ Хандсан тоо: 204 Хуваалцах

“Монгол Улсын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Twinning буюу Хосолмол түншлэлийн төслийн хүрээнд шүүгч-сургагч багш нарт зориулсан заах арга зүйн сургалт энэ сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сургалтыг ХБНГУ-ын Дюссельдорф хот дахь Бүсийн дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгч Др.Арнд Вайсхаупт, Зийген хотын Орон нутгийн шүүхийн шүүгч Уве Штарк нар удирдан явуулсан юм.

Сургалтаар сургалтыг хэрхэн амжилттай хөтлөн явуулах аргачлал, заах арга зүй, насанд хүрэгчийн суралцахуйн үйл явц, оролцогчдыг сэдэлжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Сургалтад амжилттай хамрагдсан Эрүү, Иргэний хэргийн шүүгч-сургагч багш нарт батламжийг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Twinning төслийн суурин зөвлөх Кристоф Копекци нар гардуулан өглөө.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ