БУСДЫН ОРОН БАЙРАНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭВТЭРЧ БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ХАНГАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ДООД ТАЛ НЬ 7 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН
2025-09-10 Админ Хандсан тоо: 237 Хуваалцах

Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай тусгай хууль (сол.성폭력범죄의 처벌 등에 관한 특례법)-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 319 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн этгээд уг хэргийг үйлдэхдээ мөн хуулийн 298-р зүйл “Хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангах”, 299-р зүйл “Бэлгийн дур хүслээ хангахаар завдсан” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих эсхүл 7-оос дээш жил хорих ялаар шийтгэнэ” гэж гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 7 жил байхаар заажээ. Ийнхүү хуульчилсан нь Үндсэн хуулийн суурь зарчим болох тэгш байдлын зарчим (сол.평등원칙), тэнцвэрийн зарчим (сол.책임과 형벌 사이의 비례원칙)-тай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийлгэх тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын анхан, давж заалдах шатны нийт 25  шүүх болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нийт 7 шүүгдэгч Үндсэн хуулийн шүүхэд өргөдөл, хүсэлт гаргасан.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.