Шүүгч-сургагч багшийн заах арга зүйн сургалт эхэллээ
2025-09-08 Админ Хандсан тоо: 348 Хуваалцах

“Монгол Улсын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Twinning буюу Хосолмол түншлэлийн төслийн хүрээнд шүүгч-сургагч багш нарт зориулсан заах арга зүйн сургалт эхэллээ. Сургалт 2025 оны 9 дүгээр сарын 8-9 болон 11-12-ний өдрүүдэд хоёр ээлжээр зохион байгуулагдаж нийт 50 шүүгч хамрагдана.

Сургалтыг ХБНГУ-ын Дюссельдорф хот дахь Бүсийн дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгч Др.Арнд Вайсхаупт, Зийген хотын Орон нутгийн шүүхийн шүүгч Уве Штарк нар удирдан явуулж байна.


Сургалтын нээлтэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа болон Европын Холбооноос МУ-д суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын Дарга Адриен Моргес, Европын Холбооноос МУ-д суугаа төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Арно Априо, Хосолмол түншлэлийн төслийн суурин зөвлөх Кристоф Копекци нар оролцлоо.


Өнөөдрийн сургалт нь сургалтыг хэрхэн амжилттай хөтлөн явуулах аргачлал, заах арга зүй, насанд хүрэгчийн суралцахуйн үйл явц, оролцогчдыг сэдэлжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ