ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХУВИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН ТӨГСӨГЧИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ
2025-07-23 Админ Хандсан тоо: 193 Хуваалцах
Нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын “Олонлог” төв сургуулийг 2023 онд төгсөхдөө, ЭЕШ-д математик-800, англи хэл-800, физик-725 гэсэн оноо авсан ба их сургуульд суралцахдаа Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах гэсэн боловч “хамран сурах тойрог”-ийн сургуулийг төгсөөгүй гэсэн үндэслэлээр тэтгэлэгт хамруулаагүй байна. Улмаар нэхэмжлэгч “... хувийн сургуульд сурсан хүүхэд энэ тэтгэлэгт оролцох ямар ч боломжгүй болж, төгссөн сургуулиар нь ялгасан, зөвхөн төрийн өмчийн сургуульд сурсан хүүхдэд тэтгэлэг олгож, тэгш бус хандсан ...” гэж шүүхэд марган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсгийн “…хамран сургах тойргийн дагуу …” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.
Харин хариуцагч Засгийн газрын зүгээс “сум, хороо бүрээс нэг суралцагчийг шалгаруулах ерөнхий шалгуур тавьсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь гадаадад өөрийн төлбөрөөр суралцах боломжгүй, төрийн өмчийн сургуульд сурлагын амжилт гаргасан, харьяа сум, хороондоо суралцаж буй суралцагчийг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Хувийн болон төрийн өмчийн сургуулиудын хөтөлбөр, багц цаг, агуулга харилцан адилгүй тул шалгуур тавих нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал” гэж маргажээ.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.