ШҮҮХ ХЭРЭГ, МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, ТҮҮНД НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН, АЛБАН ЁСООР НИЙТЛЭГДСЭН ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭНЭ
2025-07-16 Админ Хандсан тоо: 262 Хуваалцах

Шүүгдэгч нар дараах гэмт хэрэгт холбогджээ. Үүнд:

I. Шүүгдэгч М.С нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явах үедээ түр саатуулсан Замын зохицуулагч цагдаа Ц.Б-д өөрийн үйлдлийг шалгуулахаас зайлсхийх зорилгоор бэлэн мөнгө санал болгож хахууль өгөхийг завдсан;

II. Шүүгдэгч Д.Б-н хатгаснаар прокурор Т.У, цагдаагийн газрын дарга Д.Г, дэд дарга Т.Б, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.З, экологийн мөрдөгч Б.О, байцаагч Б.О-т нар үйлдлээр нэгдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М.С-н гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэж явсан дээрх үйлдлийг хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулан шалгалгүй явуулж хууль бус давуу байдал бий болгосон;

III. Шүүгдэгч Д.Г, Д.Э, Д.Эн нар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд согтуугаар .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөнд оролцсон Г.Э-д хариуцлага тооцохгүйгээр явуулж хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.