ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-06-26 Админ Хандсан тоо: 252 Хуваалцах
Шүүхийн академи, Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг санхүү эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн багш нараар удирдуулж 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 26-ны өдрүүдэд “Эрсдэлийн удирдлага”, “Санхүүгийн удирдлага”, “Санхүүгийн зуучлагч байгууллага” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн тус сургалтыг Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн Санхүү удирдлагын тэнхимийн эрхлэгч Г.Ичинноров, Доктор, профессор Д.Больтогтох, ахлах багш Я.Дашпил, Б.Тулга, мөн тус тэнхимийн багш Э.Жаргалмаа, Т.Оюунгэрэл, Ч.Өнөржаргал нар удирдан явууллаа. Энэхүү сургалт нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, ахисан шатны мэдлэг олгох зорилготой бөгөөд сургалтад 24 шүүгч хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ