ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2025-06-10 Админ Хандсан тоо: 307 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан мэргэшүүлэх сургалтыг гурван долоо хоногийн турш зохион байгуулахаар эхлүүллээ. Сургалт “Эрсдэлийн удирдлага" сэдвээр 2025 оны 06 дугаар сарын 09-өөс эхэлж “Санхүүгийн удирдлага”, “Санхүүгийн зуучлагч байгууллага” зэрэг сэдвүүдээр үргэлжилнэ. Тус сургалтад Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны 21 шүүгч хамрагдаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ