“Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүл хэвлэгдэн гарлаа
2025-04-30 Админ Хандсан тоо: 326 Хуваалцах

Шүүхийн Академиас улирал тутам эрхлэн гаргадаг “Монголын төр, эрх зүй” сэтгүүл 111 дэх дугаараасаа эхлэн нэр, бүтэц, агуулгаа шинэчлэн сайжруулж “Монголын шүүх, эрх зүй судлал” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа.

“Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүл 2025 оны 1 дүгээр улирлын энэхүү дугаараас эхлэн эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны тайлан, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, Улсын дээд шүүхээс хуулийн төсөлд өгөх санал гэсэн дөрвөн булантай боллоо.

2025 оны 1 дүгээр улирлын 111 дүгээр дугаарт:

  1. ГЭМ ХОРЫН ЭРХ ЗҮЙН ТАЛААРХ ЗАРИМ ЭРГЭЦҮҮЛЭЛ: ЭДИЙН БА ЭДИЙН БУС ХОХИРОЛ
  2. ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОЙЛГОЛТ БА ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛ
  3. УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ ШАЛГУУР: “ЭРХ ЗҮЙН ШИНЭ ОЙЛГОЛТ, ЭСХҮЛ ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭГ ТОГТООХОД ЗАРЧМЫН ХУВЬД НИЙТЛЭГ АЧ ХОЛБОГДОЛТОЙ” ГЭХ ОЙЛГОЛТЫН ТАЛААР
  4. ХҮНИЙ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АСУУДАЛ
  5. МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ
  6. ТӨВ БАНКНЫ ЦАХИМ МӨНГӨНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ: ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА
  7. ГЭМТ ХЭРГИЙН БҮРЭЛДЭХҮҮН БА АРГАГҮЙ ХАМГААЛАЛТЫН ХАРИЛЦАН ХАМААРАЛ
  8. ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС БОЛОН АВСТРИ УЛСЫН ХУУЛЬ ЁСНЫ ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ЗАРИМ АСУУДАЛ
  9. ТОРГОХ ЯЛ: УЛАМЖЛАЛ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ШҮҮХИЙН ПРАКТИК сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд нийтлэгдлээ.

Сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр энэ удаагийн дугаараас эхлэн Монгол Улсын дээд шүүхээс хуулийн төсөлд өгөх саналуудыг багтаасан нь онцгой ач холбогдолтой байна.

Энэ удаагийн дугаарт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас  “Арилжааны ерөнхий хууль”-ийн төсөл, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн төсөлд өгсөн саналуудыг нийтэлжээ.

Сэтгүүлийг бүрэн эхээр нь цахим хэлбэрээр www.legaldata.mn, болон энд дарж унших боломжтой бол хэвлэмэл байдлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн чиглэлийн их, дээд сургуулиудын номын сангаас хүлээн авч уншина уу.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ