НАС БАРСАН ХҮНИЙ ОРОН БАЙРАНД ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ ЭД ЗҮЙЛ АВСАН НЬ ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ МӨН
2023-05-22 Админ Хандсан тоо: 200 Хуваалцах

                   Шүүгдэгч нь 4 удаагийн үйлдлээр орон байрны хулгайн гэмт хэрэгт[1],1 удаагийн үйлдлээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайн гэмт хэргийг[2] үйлдэхээр завдсан гэх хэрэгт тус тус холбогджээ. Тодруулбал:     

  i.        Шүүгдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний шөнө бусдын орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч 490 еврогийн дүнтэй тэнцэх хэмжээний эд зүйл хулгайлсан;    

  ii.        Шүүгдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Г-тэй хамтран бусдын орон байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч 60 евро (бэлнээр) хулгайлсан байна. Тухайн үед шүүгдэгчийн хууль бусаар нэвтэрч  орон байрны цор ганц оршин суугч нь хэдэн хоногийн өмнө нас барсан бөгөөд шүүгдэгч энэ талаар өдөр тутмын сонин дээрх эмгэнэл илэрхийлсэн мэдээнээс олж мэдсэн байжээ. Шүүгдэгчийг орон байранд гэмт үйлдлээ үйлдэж байхад Г нь хүн харахаар байшингийн гадна үлдсэн байна.      

iii.        Шүүгдэгч 2017 оны 06 дугаар сарын 29-ны шөнө Г-тэй хамтран бусдын орон байрны хаалгыг эвдэн нэвтэрч шүүгээн дотор байсан сейфийг авч явсан бөгөөд хэргийн газраас холдсоны дараа уг сейфийг онгойлгон 1.000 евро (бэлнээр) авсан;   

iv.        Шүүгдэгч нь 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр спорт клубийн агуулахын цоожийг эвдлэн нэвтэрч тоног төхөөрөмж хулгайлсан; 

v.        Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г-тэй хамтран эзэмшигч нь нас барсан хүний байшинд дахин очсон бөгөөд цонхоор авирч ороход уг байшинд мөрдөгч байсны улмаас үйлдлээ төгсгөж чадаагүй байна.  Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.