СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНЫ УЛМААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ, ӨӨРӨӨ ГЭМТСЭНИЙГ “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ” БИШ ГЭЖ ҮЗЭВ
2023-05-01 Админ Хандсан тоо: 156 Хуваалцах

           Нэхэмжлэгч байгууллагын ажилтан нь Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа согтууруулах ундаа хэрэглэж, машин жолоодсоны улмаас зам тээврийн осолд оржээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин  жолоодож  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас түүнтэй хамт явсан 2 зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулсан байна. Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.