Press release
Хандсан тоо: 147“ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЦАХИМЖИЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛНО
Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран 2025 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт’’ олон улсын бага хуралд “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь’’, “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw) ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх", "Кибер аюулгүй байдлын асуудлууд”, “Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл", "Дижитал эрин үе дэх шүүхийн сургалт: цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд зочид төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцоно.
Бага хуралд Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ, Монгол зэрэг орны шүүгчид оролцоно.
Олон улсын манлайллын төв (COIL) нь Евроази, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 25 оронд “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Америкчууд болон дэлхий даяарх түншүүдийн хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой. Монгол Улсаас 2013 оноос эхлэн тус хөтөлбөрт 79 шүүгч, бусад салбарын нийт 134 мэргэжилтэн хамрагдсан байна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол, АНУ-ын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд ардчиллын суурь зарчим, засаглалын талаар өргөн хүрээний ойлголт авах боломжийг олгож, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн салбарын тогтолцоог сайжруулж, мэргэжлийн орон зайг харилцан бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.
“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдэвт олон улсын бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.jtrii.mn вэб сайтад байршуулсан “COIL ALUMNI” нэмэлт цэсээс авна уу.
-------------o------------
COIL Hosts First Regional Judicial Alumni Conference in Ulaanbaatar, Mongolia
Washington, D.C. — The Congressional Office for International Leadership (COIL), an agency of the U.S. Congress, is excited to host its first regional judicial alumni conference on June 16 and 17 in Ulaanbaatar, Mongolia. The conference will bring together over 100 Open World alumni judges from Armenia, Estonia, Indonesia, Kazakhstan, the Kyrgyz Republic, Moldova, Mongolia, Serbia and Uzbekistan to discuss judicial independence and court digitalization.
Open World local host coordinator, U.S. Federal Magistrate Judge for the U.S. District Court for the Western District of Oklahoma, and member of the International Judicial Relations Committee of the U.S. Judicial Conference, Suzanne Mitchell, will participate in the conference from the U.S side.
In Ulaanbaatar, COIL is proud to partner with the U.S. Embassy, Mongolian Ministry of Foreign Affairs, Mongolian Judicial General Council, the Supreme Court of Mongolia, the Mongolian Constitutional Court and the Mongolian Judicial Training Academy to host the conference in Mongolia’s capital.
COIL, a Support Agency of the Congress
Founded in 1999 by Congress, the Congressional Office for International Leadership maintains a vast network of more than 30,000 alumni in partner countries. It’s Open World Program supports legislative diplomacy efforts for Members of Congress by conducting exchanges that establish authentic communication and enduring relations that are maintained through its extensive alumni network. Program participants are provided with exposure to the work of Congress, American politics, accountable governance, and volunteerism while being home hosted by American families. To learn more about the Open World program, please visit www.openworld.gov/
-------------o--------------
Холбоотой цэсүүд
Participants
