ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО
Хандсан тоо: 848Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Ёс зүйн дэд хороо ажиллаж байна
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Ёс зүйн дэд хороог байгуулав.
Ёс зүйн дэд хороо нь дараах бүрэлдэхүүнтэй байна:
- Ёс зүйн дэд хорооны дарга Э.Баасанбямба (Судалгааны төвийн Эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч)
- Нарийн бичгийн дарга Х.Цэцэгмаа (Сургалтын төвийн Дотоод сургалт хариуцсан менежер)
- Гишүүн Б.Оргилмаа (Мэдээллийн төвийн Сэтгүүлч)
Ёс зүйн дэд хороо нь Шүүхийн академийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгаж, шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд ec@jtrii.gov.mn цахим шууданг ажиллуулж эхэллээ.
Албан хаагч таныг ил тод, ёс зүйтэй соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО