ХАРИУЦАГЧИЙН ХАЯГ ТОДОРХОЙ БОЛ ЭРЭН СУРВХАРИУЦАГЧИЙН ХАЯГ ТОДОРХОЙ БОЛ ЭРЭН СУРВАЛЖЛАХГҮЙАЛЖЛАХГҮЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 184 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.11.16 №973

Тоймын дугаар,огноо: №02, 2023.02.10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: У банкнаас тус шүүхэд хандаж “... иргэн Т нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр У банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Гэвч зээлдэгч 2019 оны 01 дүгээр сараас эхэлж огт төлөлт хийгээгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Т цалингийн зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т-г эрэн сурвалжлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан.

У банк иргэн Т-ийн оршин сууж байсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүгчийн захирамжаар хариуцагч Т  нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн А хороо, А-р хороолол, А-р байрны А тоот хаягт бүртгэлгүй болох нь тус дүүргийн А хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлт /нэхэмжлэл/-ийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.Үүгээр У банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т-г эрэн сурвалжлуулах  тухай хүсэлт гаргасан байна.

Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр ирүүлсэн иргэн Т-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Б дугаар хороо, Б дугаар хороолол Б байр Б тоот хаягтай гэж ирүүлсэн байх ба иргэн Т-ийн оршин суугаа хаяг нь тодорхой байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх У банкны иргэн Т-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген