ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ТӨЛӨӨЛӨГЧ НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ЭРХ ХЭМЖЭЭГ ХЭТРҮҮЛЭН, ТӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙГЭЭР ЭД ХӨРӨНГИЙГ БУСДАД ШИЛЖҮҮЛСНЭЭС ТӨЛӨӨЛҮҮЛЭГЧИД УЧИРСАН ГЭМ ХОРЫГ ХАРИУЦАН АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ
2026-11-25 Админ Хандсан тоо: 149 Хуваалцах
Нэхэмжлэгч Б.Б нь 2024.01.19-ний өдөр “...Зээл олгоно гэсэн зарын дагуу Г.А-тэй холбогдоход “Б.Д-д итгэмжлэл олгож, нотариатчаар батлуулаад барьцаалах тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих, данс руу чинь 6,000,000 төгрөг шилжүүлье” гэсний дагуу хариуцагч Б.Д-д итгэмжлэл олгож, тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Гэтэл хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан...” хэмээн нэхэмжлэгч Б.Б-ээс хариуцагч Б.Д-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэлээ“... нэхэмжлэгч нь манай хамаатны ах Г.А-ээс зээл авч, барьцаанд нь *** улсын дугаартай Hummer H2 маркийн автомашин барьцаалсан. Г.А нь өөр газар байсан Г.А-д автомашиныг шилжүүлж өгөх зорилготой итгэмжлэлийг надад олгосон. Итгэмжлэлийн хугацаа дуусах гээд байсан учир Г.А нь Б.Д-д автомашиныг Э.М-д шилжүүл гэсний дагуу түүнд шилжүүлээд, буцаагаад Б.Д өөрийн нэр дээр шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгслийг Б.Д өөр рүүгээ болон Г.А рүү шилжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадахгүй, улмаар тухайн автомашинаар зээлийг хаахаар тохиролцсон учир өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу Э.М гэх хүнд шилжүүлж, түүнээс буцаан шилжүүлэн авсан. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа автомашины мөнгийг хариуцагч аваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” хэмээн маргажээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.